Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн албан хаагчид "Шинэ короновирусын эсрэг тэмцэх аян"-д нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 06. 07 цаг 47 минут
Дэлхий даяар тархаж буй шинэ короновирусийн халдварын эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэхэд чин сэтгэлийн дэмжлэг болгож, Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн албан хаагчид Дархан-Уул аймгийн Онцгой комисст нэг өдрийнхөө цалинг хандивлалаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит 11 дэх удаагын тооллого эхэллээ.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 04 цаг 59 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого энэ сарын 9-15-ний хооронд Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр нэгэн зэрэг эхэлж явагдаж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 44 тоологч, 13 шалгагч ажиллаж байна. Энэ удаагийн тооллогын онцлог нь хосолмол аргаар буюу бүртгэлд суурилсан болон уламжлалт аргаар явагдана.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭНЭ САРЫН 9-НӨӨС 15-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО

Нийтэлсэн: 2020 он 01 сар 03. 10 цаг 02 минут
Монгол улс Хүн ам, орон сууцны тухай хуулийн хүрээнд 10 жил тутам хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг явуулдаг билээ. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ажээ.
Дэлгэрэнгүй

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээлийг заалаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 19. 09 цаг 56 минут
Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг "Статистикийн боловсрол" сэдвээр ШУТИС-ийн Лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заалаа. Тус хичээлийн дараа Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи хамтран зохион байгуулсан "Математик статистикийн улсын II уралдаан"-д ДаТС-ийн лицей сургуулийн 11а ангийн Т. Оюунцэцэг багшаар удирдуулсан сурагчид II дугаар шатанд шалгарсан тул Хэлтсийн дарга Г.Хурцбилэг сурагчдад ТАЛАРХАЛ гардууллаа.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЭХЛЭХЭД 60 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Нийтэлсэн: 2019 он 11 сар 07. 08 цаг 05 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын улсын комиссын Ажлын хэсгийн ээлжит уулзалт өнөөдөр ҮСХ-нд боллоо. Уулзалтаар Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал Байшин орон сууцны тооллогын урьдчилсан дүн, Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын зохион байгуулалт, онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулав. Мөн тооллого эхлэхэд үлдсэн 60 хоногийн хугацаанд холбогдох мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийн бүрэн нөхөлт, мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулгах, аймаг, нийслэл, сум, дүүргийн тооллогын комисс, түр товчооны бүрэлдэхүүнд ажиллаж буй албан хаагчдад Хүн ам, орон сууцны тооллогын Мастер төлөвлөгөөнийн үйл ажиллагааны дагуу нэгдсэн чиглэл өгөх зэрэг цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар хэлэлцэж, үүрэг даалгавар өгсөн юм.
Дэлгэрэнгүй

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг Монгол Улс Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 01. 02 цаг 04 минут
Үндэсний статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна. Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.
Дэлгэрэнгүй

Байшин орон сууцны 2019 оны улсын тооллого Дархан-Уул аймагт эхэллээ.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 24. 10 цаг 17 минут
Байшин орон сууцны 2019 оны улсын тооллого Дархан-Уул аймагт эхэллээ.
Дэлгэрэнгүй

Бид монгол хүүхэд

Нийтэлсэн: 2019 он 06 сар 11. 07 цаг 44 минут
Монгол Улсын нийт хүн амын 1.1 сая буюу 35 хувь нь хүүхдүүд. Тэдний 579.8 мянга нь эрэгтэй, 554.2 мянга нь эмэгтэй. Нийт хүүхдүүдийн 32.2 хувийг 0-9 насныхан эзэлж байна. Өнгөрсөн онд 78.4 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд нийт хүүхдүүдийн 94 хувь нь 2.5-4.5 кг жинтэй мэндэлжээ.
Дэлгэрэнгүй

 Инфографик 2019 оны 3 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2020 оны 07-р сарын 01-ны байдлаар

Үхрийн ястай мах           

   10417   

         төг.кг            

Хонины ястай мах

9833

төг.кг

Ямааны ястай мах

8250

төг.кг

Гурил, I зэрэг

1190

төг.кг

Элсэн чихэр

2200

төг.кг

Цагаан будаа

2600

төг.кг

Шингэн сүү

1000

төг.л

Ноолуур /цагаан/

-

төг.кг

Ноолуур /бор/

- төг.кг

Бензин, А-80

1360

төг.л

Бензин, А-92

1406

төг.л

Дизелийн түлш

1860

төг.л