Бид монгол хүүхэд

Нийтэлсэн: 2019 он 06 сар 11. 07 цаг 44 минут
Монгол Улсын нийт хүн амын 1.1 сая буюу 35 хувь нь хүүхдүүд. Тэдний 579.8 мянга нь эрэгтэй, 554.2 мянга нь эмэгтэй. Нийт хүүхдүүдийн 32.2 хувийг 0-9 насныхан эзэлж байна. Өнгөрсөн онд 78.4 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд нийт хүүхдүүдийн 94 хувь нь 2.5-4.5 кг жинтэй мэндэлжээ.
Дэлгэрэнгүй

Монгол Улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар 1801 ихэр хүүхэд мэндэлжээ

Нийтэлсэн: 2019 он 05 сар 01. 05 цаг 59 минут
Монгол Улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар 1801 ихэр хүүхэд мэндэлжээ Эдгээрийн 1760 нь хоёр ихэр, 41 нь 3 ихэр юм байна. Харин 2019 оны эхний 3-н сард 445 ихэр хүүхэд мэндэлжээ. Сонирхуулахад, БНХАУ-ын өмнөд хэсгийн Юньнань мужийн Мьянри Хани автономит тойргийн бүс нутагт 2005 оноос эхлэн жил бүр Олон улсын ихрүүдийн баярыг 4-р дүгээр сарын 29-нөөс 5-р дугаар сарын 1-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тус арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлснээс хойш 30 улсын 12000 ихрүүд оролцжээ. Тус бүс нутгийг “Ихрүүдийн өлгий нутаг” гэж ярьдаг нь ихэр төрөлт харьцангуй их байдгаас үүдсэн байна.
Дэлгэрэнгүй

Дархан-Уул аймгийн төрийн байгууллагуудад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 29. 06 цаг 30 минут
Монгол улсын "Статистикийн тухай", "Зөрчлийн тухай" хуулиудын хэрэгжилтийг хангуулах, гарч болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхан шатнаас цуглуулж байгаа болон тооллого, судалгааны анхдагч мэдээллийн чанарт тавих нэгжийн дотоод хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх, ингэснээр анхан шатны болон тооллого судалгааны анхдагч мэдээллийн чанарыг улам сайжруулах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах, статистикийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Дэлгэрэнгүй

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

Нийтэлсэн: 2019 он 04 сар 02. 06 цаг 46 минут
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! Нийт гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна. 2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд. Объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Дэлгэрэнгүй

Олон Улсын Статистикийн боловсролын төслөөс зохион байгуулж буй зурагт хуудасны уралдаан

Нийтэлсэн: 2019 он 03 сар 25. 01 цаг 25 минут
Олон Улсын Статистикийн боловсролын төслөөс зохион байгуулж буй зурагт хуудасны уралдаан явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцоорой
Дэлгэрэнгүй

“Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф шинэчлэлийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нь” хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 21. 03 цаг 23 минут
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Статистикийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф шинэчлэлийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нь” хэлэлцүүлэг болж, уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, иргэд, иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид багийн засаг дарга, зохион байгуулагчид зэрэг 55 хүн оролцлоо
Дэлгэрэнгүй

Дарханчууд та бүгдийг иргэний танхимийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 07 цаг 03 минут
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Статистикийн хэлтэстэй хамтран " Статистикийн мэдээлэл, төлбөртэй үйлчилгээний үнэ, тариф шинэчлэлийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нь" хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Дэлгэрэнгүй

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 18. 02 цаг 27 минут
Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол Улсын нийт хүн амын 1 591.8 мянга нь эрэгтэйчүүд. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг. Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд дундаж нас нь 66. Эрэгтэйчүүдийн 669.6 мянга нь ажилтай бөгөөд сарын дундаж орлого нь 1 151.5 мянган төгрөг.
Дэлгэрэнгүй

 Инфографик 2020 оны 2 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2020 оны 09-р сарын 16-ны байдлаар

Үхрийн ястай мах           

   8900   

         төг.кг            

Хонины ястай мах

8783

төг.кг

Ямааны ястай мах

7800

төг.кг

Гурил, I зэрэг

1310

төг.кг

Элсэн чихэр

2283

төг.кг

Цагаан будаа

2600

төг.кг

Шингэн сүү

1000

төг.л

Ноолуур /цагаан/

-

төг.кг

Ноолуур /бор/

- төг.кг

Бензин, А-80

1420

төг.л

Бензин, А-92

1456

төг.л

Дизелийн түлш

1948

төг.л