Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 13. 04 цаг 23 минут
Статистикийн хэлтэс, Мэдээлэл техниологийн алба хамтран "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгаар сургалтанд хамрагдах хүсэлт гаргасны дагуу Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан 11 сарын 6-нд сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг танилцуулах семинар боллоо.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 30. 06 цаг 33 минут
Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүл мэнд, хүний эрх, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хорооноос 2016 оны зургаадугаар сараас эхлэн Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ өнөөдөр /2018.10.30/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Дэлгэрэнгүй

"Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн байдал" 9-р сарын танилцуулга ном бэлэн боллоо.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 18. 10 цаг 00 минут
Сар бүр манай хэлтсээс эрхлэн гаргадаг "Дархан-Уул аймгийн нийгэм эдийн засгийн байдал" танилцуулга ном бэлэн боллоо.
Дэлгэрэнгүй

Хагас жилийн мал тооллогын ажлын хүрээнд нийт 414 түүврийн нэгжийн 20 тооллогчид сургалт явууллаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 05. 02 цаг 38 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в дэх заалтын дагуу Малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар Үндэсний статистикийн хорооноос 6 дугаар сарын 04-ноос 11-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явуулж байна. Аймгийн хэмжээнд нийт 414 түүврийн нэгжийн 20 тооллогчид сургалт явууллаа. Хагас жилийн мал тооллогын зорилго, зорилт, зохион байгуулалт, хууль эрх зүйн үндэслэл, ач холбогдол болон тоологчид маягт бөглөх заавар, программын шивэлт дамжуулалт хийх талаар сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

SPSS болон E-Views програмын сургалт боллоо.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 12. 16 цаг 23 минут
Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамбаяр хэлтсийнхээ ажилтнуудад SPSS болон E-Views програмаар сургалт явууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон мэдээ мэдээлэлийн хэрэглээний талаарх хичээлийг ХУИС-ийн Дархан салбар сургуулийн багш оюутнуудад хүргэлээ.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 02. 15 цаг 05 минут
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дархан салбар сургуулийн нийт оюутнууд, багш нарт Статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон статистик мэдээ, мэдээлэлийг хэрхэн ашиглах, хаанаас авах боломжтой эсэх талаар хичээл заалаа.
Дэлгэрэнгүй

Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сайн дурын цус хандивлах аян амжилттай болж өнгөрлөө.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 23. 17 цаг 23 минут
Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг ба эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгөхөд гурван хүний амь нас аврах боломжтой байдаг. Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсийн ажиллагсад сайн дурын цус хандивлах ажлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд уг үйл ажиллагаанд оролцож 3 хүний амь нас аварсан нийт ажиллагсаддаа баярлалаа.
Дэлгэрэнгүй

"Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай" хуулийн сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 30. 15 цаг 11 минут
Дархан-Уул аймгийн прокурорын газартай хамтран "Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай" хуулийн сургалтыг хэлтсийнхээ хамт олныг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Яндаг дээрх сэдвийн хүрээнд сургалтын илтгэлүүдийг хүргэлээ.
Дэлгэрэнгүй

 Инфографик 2020 оны 2 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2020 оны 09-р сарын 16-ны байдлаар

Үхрийн ястай мах           

   8900   

         төг.кг            

Хонины ястай мах

8783

төг.кг

Ямааны ястай мах

7800

төг.кг

Гурил, I зэрэг

1310

төг.кг

Элсэн чихэр

2283

төг.кг

Цагаан будаа

2600

төг.кг

Шингэн сүү

1000

төг.л

Ноолуур /цагаан/

-

төг.кг

Ноолуур /бор/

- төг.кг

Бензин, А-80

1420

төг.л

Бензин, А-92

1456

төг.л

Дизелийн түлш

1948

төг.л