Статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон мэдээ мэдээлэлийн хэрэглээний талаарх хичээлийг ХУИС-ийн Дархан салбар сургуулийн багш оюутнуудад хүргэлээ.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 02. 15 цаг 05 минут
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дархан салбар сургуулийн нийт оюутнууд, багш нарт Статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон статистик мэдээ, мэдээлэлийг хэрхэн ашиглах, хаанаас авах боломжтой эсэх талаар хичээл заалаа.
Дэлгэрэнгүй

Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сайн дурын цус хандивлах аян амжилттай болж өнгөрлөө.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 23. 17 цаг 23 минут
Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг ба эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгөхөд гурван хүний амь нас аврах боломжтой байдаг. Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсийн ажиллагсад сайн дурын цус хандивлах ажлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд уг үйл ажиллагаанд оролцож 3 хүний амь нас аварсан нийт ажиллагсаддаа баярлалаа.
Дэлгэрэнгүй

"Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай" хуулийн сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 30. 15 цаг 11 минут
Дархан-Уул аймгийн прокурорын газартай хамтран "Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай" хуулийн сургалтыг хэлтсийнхээ хамт олныг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Яндаг дээрх сэдвийн хүрээнд сургалтын илтгэлүүдийг хүргэлээ.
Дэлгэрэнгүй

Дархан-Уул аймгийн "2017 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 01. 08 цаг 30 минут
Дархан-Уул аймгийн "2017 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын семинар 2017 оны 11 дугээр сарын 30-ны өдөр аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Семинарт 4-н сумын төрийн сан, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтнууд болон малчин, багийн дарга, зохион байгуулагч, аймгийн мал тооллогын комиссын гишүүд оролцлоо. Мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллого уламжлал ёсоор 12 дугаар сарын 07 ноос 17-ны хооронд зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй

Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсээс АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны сургуулийн оюутнуудад сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 24. 16 цаг 02 минут
Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны 11-р сарын 24-ны өдөр АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны сургуулийн оюутнуудад “Статистикийн боловсрол” болон “Статистик мэдээллийг хэрхэн авах вэ?” сэдвүүдээр сургалт хийлээ. сургалтанд суусан оюутнуудаас гурван оюутны дунд www.1212.mn сайтын мэдлэг шалгах цэсний асуулт хариултын тэмцээнийг явуулж ялагчийг тодруулан гарын бэлгээр шагналаа.
Дэлгэрэнгүй

Арван жилийн Есдүгээр дунд сургуулийн 11-дүгээр ангийн сурагчдад хичээл орлоо.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 02. 15 цаг 09 минут
Үндэсний статистикийн хороо нь 2013 оноос "Статистикийн боловсрол" хичээлийг 21 аймаг, 9 дүүргийн 10 жилийн ахлах ангийн сурагчдад заадаг уламжлалтай билээ. Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны 11-р сарын 2-ны өдөр 10 жилийн 9-р дунд сургуулийн 11-ийн Г ангийн сурагчдад “Статистикийн боловсрол”, “Статистик тоо мэдээллийг хаанаас хэрхэн авах вэ?” сэдвүүдээр хичээл заалаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон мод тарих ажилд оролцлоо

Нийтэлсэн: 2017 он 10 сар 17. 13 цаг 53 минут
Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигийн дагуу Бүх нийтээр мод тарих өдрөөр “Мөнх ногоон Ургамал “ ТББ-аас 12 ш голт бор мод авч , Дархан сумын 16-р багийн 22, 23, 24-р байрны дунд тарих ажлыг 2017 оны 10-р сарын 14-ны өдөр зохион байгуулж,Цагаан-Өргөө СӨХ-д хүлээлгэн өглөө.
Дэлгэрэнгүй

Аймгийн Статистикийн хэлтсээс хүүхэд багачууддаа зориулсан баярын арга хэмжээ зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 02. 14 цаг 14 минут
Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтэс болон аймгийн Татварын хэлтсүүд хамтран олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ны өдөр “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-ийн арслангийн орд дээр хүүхэд багачуудруу чиглэсэн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

 Инфографик 2020 оны 3 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2020 оны 11-р сарын 04-ны байдлаар

Үхрийн ястай мах           

   8767   

         төг.кг            

Хонины ястай мах

8000

төг.кг

Ямааны ястай мах

7000

төг.кг

Гурил, I зэрэг

1310

төг.кг

Элсэн чихэр

2467

төг.кг

Цагаан будаа

2600

төг.кг

Шингэн сүү

1267

төг.л

Ноолуур /цагаан/

-

төг.кг

Ноолуур /бор/

- төг.кг

Бензин, А-80

1410

төг.л

Бензин, А-92

1470

төг.л

Дизелийн түлш

1908

төг.л