Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит 11 дэх удаагын тооллого эхэллээ.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 04 цаг 59 минут

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого энэ сарын 9-15-ний хооронд Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр нэгэн зэрэг эхэлж явагдаж байна.  
Дархан-Уул аймгийн хэмжээнд 44 тоологч, 13 шалгагч ажиллаж байна. 

Энэ удаагийн тооллогын онцлог нь хосолмол аргаар буюу бүртгэлд суурилсан болон уламжлалт аргаар явагдана.

Уламжлалт арга буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил Дархан-Уул аймгийн Хонгор сумын  2-р багийн түүвэрт сонгогдсон хамгийн өндөр настан Баянбилэгийн Долзодмаа гуайнхаас албан ёсоор эхэллээ. Тооллогын үйл ажиллагааг эхлүүлхээр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, Хонгор сумын 2-р багийн Засаг дарга Н.Нордог нар Б.Долзодмаа гуайнд зочилж хүндэтгэл үзүүллээ. Б.Долзодмаа нь 99 настай бөгөөд удахгүй 2 сарын 8-ны өдөр 100 нас хүрэх юм.


Сэтгэгдэл бичих

 Инфографик 2020 оны 2 улирал

  Хүн ам, нийгэм салбар                                                  
  Хөдөө аж ахуйн салбар                                                  
  Аж үйлдвэр
  Гэмт хэрэг
  Мөнгө, банк, даатгал, төсөв
  Нийгмийн даатгал халамж
  Эрүүл мэнд

 

     7 хоногийн үнэ

               2020 оны 09-р сарын 16-ны байдлаар

Үхрийн ястай мах           

   8900   

         төг.кг            

Хонины ястай мах

8783

төг.кг

Ямааны ястай мах

7800

төг.кг

Гурил, I зэрэг

1310

төг.кг

Элсэн чихэр

2283

төг.кг

Цагаан будаа

2600

төг.кг

Шингэн сүү

1000

төг.л

Ноолуур /цагаан/

-

төг.кг

Ноолуур /бор/

- төг.кг

Бензин, А-80

1420

төг.л

Бензин, А-92

1456

төг.л

Дизелийн түлш

1948

төг.л